Гадна фасад, сайдинг, террас
Сайдинг нь байшингийн гадна ханыг цаг агаараас хамгаалж, дулаалгыг нуудаг бүрээс юм. Улаанбаатарын хүйтэнд ханыг дулаалсны дараа бүрэх нь түлшний зардлыг мэдэгдэхүйц бууруулдаг. Хуучин тоосгон, модон байшин ч шинэ мэт болно. Ажлыг дулаан улиралд хийдэг.
Юу хийх вэ
- Хуучин бүрээсийг авч, ханыг шалгах
- Каркас угсрах
- Дулаалгын хавтан, салхи, чийгийн хальс тавих
- Сайдинг эсвэл фасадын хавтан бүрэх
- Булан, цонхны хүрээ, дээврийн ирмэгийг профайлаар гаргах
- Хүсвэл тагт, шат, хашлага хийх
Урьдчилан шийдэх зүйлс
Ажил эхлэхээс өмнө эдгээрийг шийдчихвэл хугацаа, зардал хэмнэгдэнэ.
- 01Бүрээсний төрөл: винил сайдинг, металл, эсвэл хавтан хээтэй фасадын хавтан.
- 02Өнгө. Цонхны хүрээ, булангийн профайлыг бараан өнгөөр ялгавал илүү цэвэрхэн харагддаг.
- 03Дулаалгын зузаан.
- 04Цонх, хаалга, тагтыг хамт шинэчлэх эсэх.
Хэр удаан үргэлжлэх вэ
Дунд хэмжээний хаус ихэвчлэн 7-оос 12 хоног, цаг агаараас хамаарна.