Үндсэн агуулга руу шилжих
Мянганбуу
Үйлчилгээ

Байрны бүтэн засал

Бүтэн засал гэдэг нь орон сууцыг хуучин өнгөлгөөнөөс нь салгаж, хана, шал, тааз, цахилгаан, сантехникийг дарааллаар нь шинэчлэх ажил юм. Нэг баг эхнээс нь дуустал хийх нь ажлын дараалал алдагдахгүй, хугацаа хэмнэдэг давуу талтай.

Юу хийх вэ

  • Хуучин өнгөлгөө, шал, хавтан хуулах
  • Хана тэгшлэх, гипсэн хана, хуваалт босгох
  • Цахилгаан, сантехникийн шугамыг шинэчлэх
  • Шал тэгшилж, ламинат эсвэл хавтан тавих
  • Тааз, будаг, хана панел
  • Ажлын эцэст цэвэрлэж хүлээлгэн өгөх

Урьдчилан шийдэх зүйлс

Ажил эхлэхээс өмнө эдгээрийг шийдчихвэл хугацаа, зардал хэмнэгдэнэ.

  1. 01Өрөө бүрийг юунд ашиглах, тавилга хаана байх. Залгуур, гэрлийн байрлал үүнээс хамаардаг.
  2. 02Материалын түвшин: хэмнэлттэй, дунд, эсвэл чанартай.
  3. 03Материалыг өөрөө авах уу, бидэнд даатгах уу.
  4. 04Засварын үеэр байрандаа амьдрах эсэх.

Хэр удаан үргэлжлэх вэ

Нэг өрөө байр ихэвчлэн 3-аас 5 долоо хоног. Байрны хэмжээ, ажлын хэмжээнээс хамаарна.

Энэ ажлыг хийлгэх үү?

Юу хийлгэхээ товч бичээд, боломжтой бол зураг хавсаргаарай. Үнийн саналыг мессежээр хариулна.

Холбогдох

Доорх аль нэгээр нь бичээрэй. Бичсэн зурвас бүрт хариулна.